
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН
AVAILABLE
Ажлын тухай
Захирлын шууд удирдлага дор захиргаа, хүний нөөцтэй хамааралтай ажлуудыг зохион байгуулах, тайлагнах.
-
Ажлын байрыг хүний нөөцөөр хангахад менежерийн ажил үүрэгт туслах (оновчтой үр өгөөжтэй сувгуудаар зар түгээх, анхан шатны сонгон шалгаруулалт хийх)
-
Шинэ ажилтны onboarding буюу танилцах үеийг зохион байгуулах (байгууллагын соёл, дотоод журам, ажлын тодорхойлолтын сургалт орох)
-
Салбар хоорондын нэгдэл, байгууллагын соёлыг бэхжүүлэх зорилготой сургалтууд арга хэмжээг зохион байгуулах.
-
Гүйцэтгэлийн үнэлгээ болон урамшууллын үнэлгээг хянах.
-
Ажилчид, удирдлагыг мэдээллээр хангах
-
Нийт ажилчдын хувийн хэргийг хөтөлж, статистик тайлан сар бүр боловсруулах тайлагнах.
-
Цагийн бүртгэлийг нэгтгэж санхүүгийн албад тайлагнах
-
Бичиг баримт боловсруулах.
-
Удирдлагын багын хурлуудыг зохион байгуулах
-
Бусад захирлын даатгасан ажил үүрэг
Танаас шаардагдах чадвар:
-
Хүний нөөцийн менежментээр их дээд сургууль төгсөх курсын оюутан болон шинэ төгсөгч байж болно
-
Англи хэлний дундаас дээш түвшний бичгийн болон ярианы мэдлэгтэй
-
Монгол хэлийг бүрэн эзэмшсэн (зөв дүрэм, найруулга)
-
Интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай.
-
Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
-
Харилцааны соёлтой
-
Хувийн зохион байгуулалттай
-
Эерэг хандлагатай, тууштай
-
Багаар ажиллах ачаалал даах чадвартай
-
Хариуцлага хүлээх, шүүмж хүлээн авах, өөрчлөлтийг хүлээн авах чадвартай.
-
Ой тогтоолт сайтай, өсөх сэтгэлгээтэй байх
-
Бүтэн цагаар, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Манай хамт олны нэг болсоноор:
-
Англи хэл сурах орчин
-
Амралтын мөнгө
-
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал
-
Ард тэтгэврийн санд хамрагдах боломж
-
Компаний бүх салбарт үйлчлэх дараа төлбөрт данс
-
Байгууллагын дотоодын цалингийн зээл
-
Ажилчдын хоолны хөнгөлөлт
-
Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем.
-
Компанийн дотоодын сургалт
Танаас шаардагдах чанар:
Эрхэмлэн биелүүлэх бидний Гэр бүлийн зарчим:
Шударга байдал- Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх.
Шилдэг- Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх.
Найрсаг, зочломтгой чанар- Бусдыг асуухаас нь өмнө тусал- хүлээж байснаас нь ч илүү тусал- санаа тавьж байгааг тань мэдрэх болно.
Ажил хэрэгч чанар- Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.
Цалин:
Цалин 800,000 - 1,000,000
+
Гүйцэтгэлийн урамшуулал 100,000-300,000
Ажиллах салбарууд:
-
RHG Office