Smiling Chef

ТОГООЧ

Available

Ажлын тухай

Бид санаачлагатай залуусыг манай эрч хүчтэй багийн гишүүн болж, үндсэн ТОГООЧ ажилтнаар орохыг урьж байна.  Энэ ажилд орсноор та манай Рөүзвүүдийн хамт олны эрхэмлэх зочломтгой, шилдэг, ажил хэрэгч, үнэнч шударга байх гэсэн бидний итгэл үнэмшил, үнэ цэнийг мэдэрч, урам зориг авч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэл Тань ундрана гэдэгт би эргэлзэхгүй байна.  Бид харилцааны өндөр соёлтой, ажлын байрны ёс зүйтэй, найрсаг, зочломтгой занг эрмэлздэг, шилдэгт хүрэх тэмүүлэлтэй, багаар ажиллах чадварыг эрхэмлэх хүн бүрийг ажилд урьж байна. Олон ажил зэрэг хийх болон ачаалалтай үед ч тайван байдлаа хадгалж үлдэх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.

Бидний хайж буй ажилтан:

  • Тогоочийн үндсэн ажлын дэс дарааллыг мэдэх      

  • Хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн мэдлэгтэй

  • Эрөнхий тогоочийн заавар, технологи, жорын дагуу үзэмж, амт, чанар, эрүүл ахуйн стандарт хангасан хоол бэлтгэх болон үйлдвэрлэх

  • Гал тогоо болон тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээг ханган, цэвэрхэн байлгаж, эрүүл орчин ямагт үрдүүлэх       

  • Үйлчилгээний байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй

  • Хурдан шаламгай, цаг хугацааны мэдрэмжтэй

  • Бүтэн цагаар, цаашид тогтвор суурьшилтай ажиллах

  • Хамт ажиллагсад болон удирдлагын итгэлийг хүлээх харилцааны ур чадвартай

  • Ачаалалтай үед ч эерэг, тайван байх чадвартай

  • Найрсаг, халамжтай, багаар ажиллахад чиглэсэн хандлагатай 

  • Ой санамжын чадвар минут бүрт ашиглагддаг учир ой санамж сайн байх

  • Бусдад чин сэтгэлээсээ санаа тавин, бусдыг баярлуулах дуртай байх   

  • Цаашид сурч, мэдэх сониуч зантай   

  • Багаар ажиллах эерэг хандлагатай

  • Бэлэн, бэлтгэлтэй, ажил хэрэгч байх

Ажиллах салбарууд:

Танаас шаардагдах чанар:

Эрхэмлэн биелүүлэх бидний зарчим:

Шударга байдал - Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх. 

Хичээнгүй - Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх. 

Найрсаг, зочломтгой чанар - Бусдыг асуухаас нь өмнө тусал, хүлээлтээс нь давуул, санаа тавьж байгаагаа мэдрүүл.

Ажил хэрэгч чанар - Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.   

Манай хамт олны нэг болсоноор:

  • Англи хэл сурах орчин

  • Амралтын мөнгө

  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал

  • Ард тэтгэврийн санд хамрагдах боломж

  • Компаний бүх салбарт үйлчлэх дараа төлбөрт данс

  • Байгууллагын дотоодын цалингийн зээл

  • Ажилчдын хоолны хөнгөлөлт

  • Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем. 

  • Компанийн дотоодын сургалт

Цалин Урамшуулал (ажилсан цаг салбараас шалтгаалан хэлбэлзэнэ)

  • Татвар суутгахын өмнөх нийт цалин 1,000,000 - 1,300,000

  • Суурь цалин 600'000 төгрөг

  • Гүйцэтгэлийн урамшуулал

+

+

  • Илүү цаг