
УГААГЧ
НЭЭЛТТЭЙ
Ажлын тухай
Бид санаачлагатай залуусыг манай эрч хүчтэй багийн гишүүн болж, үндсэн УГААГЧ ажилтнаар орохыг урьж байна. Энэ ажилд орсноор та манай Рөүзвүүдийн хамт олны эрхэмлэх зочломтгой, шилдэг, ажил хэрэгч, үнэнч шударга байх гэсэн бидний итгэл үнэмшил, үнэ цэнийг мэдэрч, урам зориг авч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэл Тань ундрана гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид харилцааны өндөр соёлтой, ажлын байрны ёс зүйтэй, найрсаг, зочломтгой занг эрмэлздэг, шилдэгт хүрэх тэмүүлэлтэй, багаар ажиллах чадварыг эрхэмлэх хүн бүрийг ажилд урьж байна.
Бидний хайж буй ажилтан:
-
Эрүүл ахуйн стандартын дагуу тогтмол цэвэрлэгээ ариутгал хийж цэвэр цэгцтэй орчинг хариуцан бүрдүүлнэ
-
Хурдан шаламгай, цаг хугацааны мэдрэмжтэй
-
Бүтэн цагаар, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
-
Хамт ажиллагсад болон удирдлагын итгэлийг хүлээх харилцааны ур чадвартай
-
Ачаалалтай үед ч эерэг, тайван байх чадвартай
-
Найрсаг, халамжтай, багаар ажиллахад чиглэсэн хандлагатай
-
Цаашид сурч, мэдэх сониуч зантай
-
Багаар ажиллах эерэг хандлагатай
-
Бэлэн, бэлтгэлтэй, ажил хэрэгч байх
Цалин Урамшуулал (ажилсан цаг салбараас шалтгаалан хэлбэлзэнэ):
-
Татвар суутгахын өмнөх нийт цалин 1,200,000 - 1,700,000
-
Суурь цалин 750'000 төгрөг
-
Урамшуулал бонус 200,000-500,000
+
+
-
Илүү цаг 200,000-500,000
Ажиллах салбарууд:
Танаас шаардагдах чанар:
Эрхэмлэн биелүүлэх бидний зарчим:
Шударга байдал - Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх.
Хичээнгүй - Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх.
Найрсаг, зочломтгой чанар - Бусдыг асуухаас нь өмнө тусал, хүлээлтээс нь давуул, санаа тавьж байгаагаа мэдрүүл.
Ажил хэрэгч чанар - Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.
Манай хамт олны нэг болсоноор:
-
Англи хэл сурах орчин
-
Амралтын мөнгө
-
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал
-
Компаний бүх ресторануудаар үйлчлэх дараа төлбөрт данс
-
Байгууллагын дотоодын цалингийн зээл
-
Ажилчдын хоолны хөнгөлөлт
-
Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем.
-
Компанийн дотоодын сургалт
-
Орой унаагаар хүргэж өгнө