top of page
closeup-accountant-hands-counting-calcul

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

ХААЛТТАЙ

Ажлын тухай

Бид Нягтлан Бодогч мэргэжлээр өсөн дэвших хүсэлтэй ТООЦООНЫ НЯГТЛАН болох залуусыг манай эрч хүчтэй багийн гишүүн болж, үндсэн ажилтнаар орохыг урьж байна. Нийт 6н хүний бүрэлдхүүнтэй санхүүгийн багт Ерөнхий нягтлан, Ахлах нягтлангийн удирдлага дор ажиллана. 

  • Үйл ажиллагаатай холбоотой орлогын гүйлгээг хийх

  • Кассын тайлан, Харилцахын тайлан бэлтгэх

  • Сар бүр нийгмийн даатгалын тайланг нэгтгэн гаргах

  • Тооллого багаараа хийх, шахаж үр дүнг тайлагнах.

  • Харилцагч байгууллагуудтай улирал, хагас жил, жилийн эцэст өр авлагын  тооцоо нийлж, үлдэгдлийг баримтаар баталгаажуулах, өр авлагыг холбогдох ажилтнуудтай хамтран тухай бүрт барагдуулах

  • Байгууллагын албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд цагийн тооцооны дагуу бодож олгох

  • Ажилтан албан хаагчдын НДШ, ХХОАТ-ын тооцооллыг сар бүр хийх

  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

Танаас шаардагдах чадвар:

  • Эдийн засаг, банк санхүү, нягтлан бодох чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй

  • Компьютерийн Microsoft office, мэдээллийн технологийн дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Смарт ложик программ дээр ажиллах чадвартай 

  • Бичиг баримт боловсруулах чадвартай

  • Бүтэн цагаар, цаашид тогтвор суурьшилтай ажиллах

  • Бүх бүртгэл Англи Монгол хэл дээр явагддаг тул зохих хэмжээний Англи хэлний мэдлэгтэй байх

Бидний хайж буй ажилтан:

  • Ёс зүйтэй

  • Хурдан суралцдаг, шинэ зүйлд хурдан хэвшдэг

  • Хүнлэг, Хүн төвтэй, Хүндэтгэлтэй харилцаа, Харилцааны соёлыг эрхэмлэдэг

  • Багаар хамтран ажиллах чадвартай

  • Нягт нямбай, ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай

  • Ажлын өндөр хариуцлагатай, ажлын болон хувийн зохион байгуулалт өндөртэй

  • Судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл боловсруулах, түүндээ үндэслэн дүгнэлт гаргах, логикоор аливаа зүйлийг бодох чадвартай

Нэмэлт мэдээлэл:

Ажлын байршил - СБД, Хотын төвд

Ажлын өдөр - Ажлын 5 өдөртэй 9-18 бөгөөд цагтаа ирж цагтаа тарах соёлыг эрхэмлэдэг байгууллага.

Санхүүгийн албын хувьд тооллого, хяналт шалгалт, болон тайлангийн үеэр суух хэрэг гарах тохиолдол байдаг.

Манай хамт олны нэг болсоноор:

  • Монгол Америк хосолсон удирдлага

  • Эрүүл байгууллагын соёл

  • Нийтэч хүндэтгэлтэй хамт олон

  • Дарамт шахалтгүй чадварлаг хамтран ажилдаг удирдлага

  • Англи хэл практикаар сурах орчин

  • Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем.

Цалин:

1,500'000 - 1,800,000MNT per month

+

Гүйцэтгэлийн урамшуулал 200,000-400,000

Ажиллах салбарууд:

  • RHG Office

bottom of page