ЗАХИРЛЫН ТУСЛАХ
НЭЭЛТТЭЙ
Ажлын тухай
Бид санаачлагатай залуусыг манай эрч хүчтэй багийн гишүүн болж, үндсэн ЗАХИРЛЫН ТУСЛАХ ажилтнаар орохыг урьж байна. Энэ ажилд орсноор та манай Рөүзвүүдийн хамт олны эрхэмлэх зочломтгой, шилдэг, ажил хэрэгч, үнэнч шударга байх гэсэн бидний итгэл үнэмшил, үнэ цэнийг мэдэрч, урам зориг авч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэл Тань ундрана гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид харилцааны өндөр соёлтой, ажлын байрны ёс зүйтэй, найрсаг, зочломтгой занг эрмэлздэг, шилдэгт хүрэх тэмүүлэлтэй, багаар ажиллах чадварыг эрхэмлэх хүн бүрийг ажилд урьж байна. Олон ажил зэрэг хийх болон ачаалалтай үед ч тайван байдлаа хадгалж үлдэх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
Бидний хайж буй ажилтан:
-
Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих, ажлыг нь хөнгөвчлөх
-
Хурлын тэмдэглэл хөтлөх
-
Имэйл болон албан бичиг боловсруулах
-
Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх
-
Захирал нийгмийн сайн дурын төслүүд идэвхтэй хийдэг тул нийгмийн сайн сайхны хүсэл эрмэлзэлтэй
-
Англи хэлний мэдлэгтэй
-
Компьютерийн энгийн хэрэглээг өндөр түвшинд эзэмшсэн (excel, word, powerpoint, 10 хуруугаар шивэх)
-
Интернет орчинд ажиллах чадвар сайн
-
Бүтэн цагаар, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
-
Ой санамжын чадвар минут бүрт ашиглагддаг учир ой санамж сайн байх
-
Хурдан шаламгай, цаг хугацааны мэдрэмжтэй
-
Хамт ажиллагсад болон удирдлагын итгэлийг хүлээх харилцааны ур чадвартай
-
Ачаалалтай үед ч эерэг, тайван байх чадвартай
-
Найрсаг, халамжтай, багаар ажиллахад чиглэсэн хандлагатай
-
Цаашид сурч, мэдэх сониуч зантай
-
Төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно
-
Багаар ажиллах эерэг хандлагатай
-
Бэлэн, бэлтгэлтэй, ажил хэрэгч байх
Танаас шаардагдах чанар:
Эрхэмлэн биелүүлэх бидний зарчим:
Шударга байдал - Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх.
Хичээнгүй - Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх.
Найрсаг, зочломтгой чанар - Бусдыг асуухаас нь өмнө тусал, хүлээлтээс нь давуул, санаа тавьж байгаагаа мэдрүүл.
Ажил хэрэгч чанар - Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.
Манай хамт олны нэг болсоноор:
-
Зөв хандлагатай уур амьсгалд ажиллах
-
Нийгмэд нөлөөлөх сонирхолтой төслүүд дээр ажиллах боломж
-
Амралтын мөнгө
-
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал
-
Ард тэтгэврийн санд хамрагдах боломж
-
Компаний бүх салбарт үйлчлэх дараа төлбөрт данс
-
Байгууллагын дотоодын цалингийн зээл
-
Ажилчдын хоолны хөнгөлөлт
-
Компанийн дотоодын сургалт
Цалин Урамшуулал:
-
Татвар суутгахын өмнөх нийт цалин 1,000,000
-
Суурь цалин 1,000'000 төгрөг
+
-
Туршилтийн хугацаа 3 сар 80% -р цалинжих
Ажиллах салбарууд:
-
RHG Office