ЭРҮҮЛ АХУЙЧ/ХАБ
НЭЭЛТТЭЙ
Ажлын тухай
Бид санаачлагатай, туршлагатай ЭРҮҮЛ АХУЙЧ/ХАБ мэргэжилтэй залуусыг манай эрч хүчтэй багийн гишүүн болж, үндсэн ажилтнаар орохыг урьж байна. Энэ ажилд орсноор та манай Рөүзвүүдийн хамт олны эрхэмлэх зочломтгой, шилдэг, ажил хэрэгч, үнэнч шударга байх гэсэн бидний итгэл үнэмшил, үнэ цэнийг мэдэрч, урам зориг авч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэл Тань ундрана гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид харилцааны өндөр соёлтой, ажлын байрны ёс зүйтэй, найрсаг, зочломтгой занг эрмэлздэг, шилдэгт хүрэх тэмүүлэлтэй, багаар ажиллах чадварыг эрхэмлэх хүн бүрийг ажилд урьж байна. Олон ажил зэрэг хийх болон ачаалалтай үед ч тайван байдлаа хадгалж үлдэх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
Танаас шаардагдах чадвар:
-
Дотоод хяналтыг гүйцэтгэх, удирдлагат танилцуулах, үр дүнг сайжруулах ажиллыг хариуцах
-
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай журам зааварчилгаа боловсруулах, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх
-
Ажиллагсадад мэдээлэл түгээх, сургалт боловсруулах, зохион байгуулах
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт тавин шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажиллах
-
Байгууллага төлөөлөн Мэргэжлийн Хяналт, Стандарт хэмжилзүй, Дүүрэг, Хороо албадуудтай харилцаж шаардлагатай зөвшөөрөл дүгнэлтүүдийг хариуцан ажиллах
-
Дотоодын бүтээгдэхүүнийг шинжилгээнд цаг тухайд хамруулах, худалдан авалтын шинжилгээний бичиг бүрдүүлэлтэд хяналт тавих.
-
Эрүүл ахуй, Аюулгүй байдалтай холбоотой гомдолыг хариуцаж ажиллах
-
Бүтээгдэхүүний дуусах хугацаа, шошго, стандарт хэрэгжилтийг хянах
-
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх, хяналт тавих
-
Ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах
-
Компанийн удирдлагыг мэдээллээр хангах
Бидний хайж буй ажилтан:
-
Хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй
-
Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай
-
Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
-
Америк болон Монгол хосолсон удирдлагатай учир Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, цаашдаа хөгжүүлэх хүсэлтэй байх
-
Үнэнч шударга, тогтвор суурьшилтай ажиллах зорилготой
-
Ажлын хурдтай гүйцэтгэл өндөр, хувийн зохион байгуулалт сайн
-
Ачаалал даах чадвартай
-
Ачаалалтай үед ч сэтгэл хөдлөлөө ухамсарлахын зэрэгцээ найрсаг, тайван байдлаа хадгалж үлддэг чадвартай
-
Цаашид сурч, мэдэх сониуч зантай
-
Багаар ажиллах эерэг хандлагатай
-
Сургалт боловсруулах, сургах чадвартай
-
Хариуцлагатай, идэвх санаачлагат
Танаас шаардагдах чанар:
Эрхэмлэн биелүүлэх бидний Гэр бүлийн зарчим:
Шударга байдал- Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх.
Шилдэг- Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх.
Найрсаг, зочломтгой чанар- Бусдыг асуухаас нь өмнө тусал- хүлээж байснаас нь ч илүү тусал- санаа тавьж байгааг тань мэдрэх болно.
Ажил хэрэгч чанар- Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.
Манай хамт олны нэг болсоноор:
-
Англи хэл сурах орчин
-
Амралтын мөнгө
-
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал
-
Ард тэтгэврийн санд хамрагдах боломж
-
Компаний бүх салбарт үйлчлэх дараа төлбөрт данс
-
Байгууллагын дотоодын цалингийн зээл
-
Ажилчдын хоолны хөнгөлөлт
-
Гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем.
-
Компанийн дотоодын сургалт
Цалин:
-
Үндсэн цалин 1,000,000
+
-
Гүйцэтгэлийн бонус 200,000
+
-
Байгууллагын дугаар суурь төлбөр
+
-
Өдрийн хоол
Ажиллах салбарууд:
-
RHG Office