top of page
152102037_146368883975747_11548794652830

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ДАДЛАГА

Available

Ажлын тухай

Бид ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН салбарт практик туршлага хуримтлуулах, суралцах эрмэлзэлтэй залуусыг ДАДЛАГЫН орон тоонд урьж байна.

Энэ ажилд орсноор та манай Рөүзвүүдийн хамт олны эрхэмлэх зочломтгой, шилдэг, ажил хэрэгч, үнэнч шударга байх гэсэн бидний итгэл үнэмшил, үнэ цэнийг мэдэрч, урам зориг авч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэл Тань ундрана гэдэгт би эргэлзэхгүй байна. 

Бид харилцааны өндөр соёлтой, ажлын байрны ёс зүйтэй, найрсаг, зочломтгой занг эрмэлздэг, шилдэгт хүрэх тэмүүлэлтэй, багаар ажиллах чадварыг эрхэмлэх хүн бүрийг ажилд урьж байна. 

Танаас шаардагдах чадвар:

  • Хүний нөөцийн менежерийн өдөр тутмын ажилд тусалж суралцана. ҮҮНД:

  • Байгууллагын соёл, ёс зүйд нийцсэн чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, сургах, тэдний карьерийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, удирдах. 

  • Ажлын байрыг оновчтой үр өгөөжтэй сувгуудаар зар түгээх

  • Сонгон шалгаруулалт хийх

  • Тушаал боловсруулах

  • Гэрээ байгуулах

  • Шинэ ажилтны onboarding буюу танилцах үеийг зохион байгуулах

  • Салбар хоорондын нэгдэл, байгууллагын соёлыг бэхжүүлэх зорилготой сургалтуудыг зохион байгуулах

  • Гүйцэтгэлийн үнэлгээ болон урамшууллын үнэлгээг боловсруулах

  • Ажилчид, удирдлагыг мэдээллээр хангах

  • Нийт ажилчдын хувийн хэргийг хөтөлж, статистик тайлан сар бүр боловсруулах 

  • Цагийн бүртгэл нэгтгэх

  • Бичиг баримт боловсруулах

Бидний хайж буй ажилтан:

  • Хүний нөөцийн менежментээр сурсан

  • Монгол хэлийг бүрэн эзэмшсэн (зөв дүрэм, найруулга)

  • Интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай.

  • Хүнтэй харилцах өндөр соёлтой. 

  • Шинэ арга барил, боломж, хүний нөөцийн орчин үеийн аргуудыг судлах хэрэгжүүлэх сурах хүсэл эрмэлзэлтэй

  • Багаар ажиллах ачаалал даах чадвартай

  • Хариуцлага хүлээх, шүүмж хүлээн авах, өөрчлөлтийг хүлээн авах чадвартай.

  • Цаашид сурч, мэдэх сониуч зантай   

  • Хариуцлагатай, идэвх санаачлагат

Танаас шаардагдах чанар:

Эрхэмлэн биелүүлэх бидний Гэр бүлийн зарчим:

Шударга байдал- Бусдын нүднээс далд байсан ч тунгаан бодож, үргэлж зөв үйлдлийг хийдэг байх. 

Шилдэг- Аливаа ажлыг бүх хүчээ дайчлан бүрэн хийж гүйцэтгэдэг байх. 

Найрсаг, зочломтгой чанар- Бусдыг асуухаас нь өмнө тусал- хүлээж байснаас нь ч илүү тусал- санаа тавьж байгааг тань мэдрэх болно.

Ажил хэрэгч чанар- Бусдын олж хараагүй боломжийг олж хар, бусдын бодож амжаагүй боломжийг бүтээ.   

Цалин:

  • Үндсэн цалин 600,000

     

  • Өдрийн хоол

Ажиллах салбарууд:

  • RHG Office

bottom of page